Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Чамайг үзэн ядна



Screenshots
Би тэнгисийн хөвөөнд, бүр усны захад зогсоод гэрэл чийдэн тольдсон бараан мандлыг нь ширтэж байхад тэнгисийн долгион сэтгэлд нэгийг шивэгнэн уруу татав уу гэлтэй, энэ цээл их усанд үсрэн орох хүсэл төрөв. Энэ хүсэлд минь бүр хүзүүндээ ширмэн туухай уяж байгаад үсрэх юмсан гэсэн жигтэй сонин бодол чимэг нэмж байх шиг. Гагцхүү өөр нэгэн учир байдал бий. Юу вэ гэвэл би бага байхдаа. үөийн найз нартаа сайрхан гайхуулах гэж нэгэн том гүнзгий усан санд шумбаж ороод золтой л живж үхээгүй юм. Усанд живж байхад хамаг бие сэтгэлийг минь эзэмдсэн аймшигт сэрлийг одоо санаад бие зарсхийв... Тэр үед төрсөн бодол хуучин киноны кадрууд аятай толгойд минь жирвэс жирвэс хийлээ... Усанд хахаж цацаж байхад үхлийн нялуувтар амт амггагдах шиг болж, эцсийн бүлэгт ингээд үхэж дуусдаг байжээ гэж бодсонсон... Энэ нэгэн дурьдатгал сэтгэлд их эвгүй бай сан учир би эргэлзэв... Түрүүнээс хойш хориод минут хэмлэж байсан тамхиныхаа ёзоорыг ус руу нулимлаа... Үгүй, өнөөдөртөө больё, Миний зүрх хүрэхгүй байна. Тэгээд би намайг даллан буй уснаас холдлоо. Тэнгэрээр сийрэг үүлс нүүгэлтеэн намуухан дөлгөөн шөнө байлаа. Би боомтыг орхин гарч тэнгисийн хөвөө дагасан цагаан зам дээр очлоо. 3амын нэг талаар лаавар мод ургаж. нөгөө талаас хаялгана эхэлжээ. Би гараа халаасандаа хийгээд аргалшгүй хүнд байдалд орсондоо шаналан итгэл муутай сажилж явтал гэнэт машины хос гэрэл замыг гийгүүллээ. Энэ нарийхан замаар машиныг хажуугаараа өнгөрүүлах гэж лаавар модны зүг зайлав. Тэр машин гашуудлын цуваа дагаж яваа юм шит их удаан явах аж. Жолооч нь төөрчихөөд надаас зам асуух гэж байгаа юм болов уу гэж нэг бодов. Би эндхийн газрыг мэдэх биш дээ. Машин миний дэргэд зогсож, хаалга нь онгойход сайн сүрчигийн тансаг үнэр сэнхийв. Жолооны ард эмэгтэй хүн суужээ...
1.2/4 үнэлсэн
сэтгэгдэл