Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Од нь гийсэн бүсгүй



Screenshots
1992 оны 9-р сарын 10 Пүрэв гариг. 20 цаг 00 минут "Боинг-727" онгоц зах хязгааргүй үргэлжлэх тэнгисийн дээгүүр хөшиглөх өтгөн хар үүлэнд далдран оров. Хүчирхэг хөдөлгүүртэй онгоц, муухай аашлах тэнгэрт яг л мөнгөлөг цагаан бяцхан өд аятай үзэгдэнэ. Гэнэт онгоцны чанга яригчаар хөлгийн даргын сандруу дуу гарав. -Хатагтай Камерон! Та хамгаалалтын бүсээ бэхэлсэн үү? Хариу алга байсанд хөлгийн дарга дахин, -Хатагтай Камерон... Хатагтай Камерон! гэв. Хүүхэн нүдээ алгуур нээж, -Бэхэлсээн гэлээ. Жаргалтай сайхан өнгөрсен үеээ дурсан, алсад тэнүүчлэн байсан бодол санаа нь эргэн бодит байдалд шилжихэд түүнд их л хүнд байх ажээ. -Та айгаагүй биз? Аянгын өтгөн хар үүлнээс мөдхөн гарна. -Рожер оо, миний бие тун сайн байна. Санаа бүү зов хэмээн хатагтай Лара Камерон хариу өгүүлэв. Хэрэв онгоц газарт хэмх уначихгүй, бидэнд аз дайрвал тэр шүү хэмээн Лара боджээ. Тэгвэл мөн ч тааламжтай төгсгөл болж, бүгд л хаа нэгтээ, хэн ч мэдэхгүй газар үнсэн товрог болох биз. Хувь заяа гэсэн бодол түүний санаанд гялсхийн ороод гарав. Хувь заяатайгаа бүү арсалд. Жилийн өмнө болсон тэр нэгэн явдал урьдаас таахын эцэсгүй эргэлт болж, амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, Ларад хамаг байдагаа алдах аюул заналхийлсэн юмсанж. Одоо муу зүйл тохиолдохгүй биз ээ. Муу зүйл тохиолдлоо гэхэд тэр нь юу ч биш. Нисгэгчийн бүхээгний хаалга цэлийтэл нээгдэж, онгоцны зааланд хөлгийн дарга орж ирлээ. Тэрээр өөрийн зорчигч бүсгүйгээ шимтэн ширтэж хормын төдийд хөшиж орхив. Онгоцны гэгээвчийн дэргэд суух гялалзсан тас хар үс, өөгүй зуйван царай, уян зөелөн харцтай нүдэнд дулаахан саарал нүдтэй эл бүсгүй үнэхээрийи гоо үзэсгэлэнтэй ажээ. Риногийн нисэх зурваснаас онгоц тасрах тэр үед бүсгүй хувцсаа сольж амжсан байлаа. Гүн ухлаадас бүхий гоёлын цагаан палааж нь түүний гоолиг сайхан бие хааг улам тод болгох аж. Хүзүүн дэх очир алмаазан сондор нь онгоцны бүдэгхэн гэрэлд бүүдийн гялалзана. Чөтгөр алгад гэж, дасаж дадсан ертөнц нь сүйрч баларч дуусах гэж байхад, ийм амар амгалан байж яаж чадаж байна? хэмээн нисгэгч эр бодов. Тэр хүүхний нэр алдрын эргэн тойрон дахь дуулиан шуугиан cap гаруй хэвлэлийн хуудаснаас салаагүй билээ.
2.0/3 үнэлсэн
сэтгэгдэл