Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Түүвэр зохиол



Screenshots
Сэрчингийнх, сумын төвөөс хараа барааны газар онцгойдуу буужээ. Мал малын захтай байтлаа ойрын хэдэн жил энд өвөлждөг болсон нь арван гурван настай хүү Баярынхаа сурч судлахыг эрхэмлэсэн хэрэг байлаа. Тэгээд ганц гэр байдаг нь гэрийн эзэн хүний, хүнээс гажууд зангийнх биш, эндхийн бэлчээр ургац нь цөөнөөр байгаа малд өвөл хаврын турш хүрэлцэхүйц бөгөөд Сэрчингийнх мөн малынхаа өвлийн бэлтгэлийг сайн базаасан тул ийнхүү нутаглахад бүрэн бололцоотой байжээ. Сэрчингийнх энэ газар хэдий ганц гэрээр өвөлжиж байгаа боловч үнэндээ тэднийх бага сумын ардтай ойр байх тул орон нутгийн хэмжээгээр өвөл хаврын турш явагдах бүх ажлын нэг ч зүйлээс хоцордоггүй тогтмол оролцож чаддаг байлаа. Сэрчин бол угаас санаачилгатай ажил бүхэнд оролцдог, шударга шулуун сэтгэлтэй өвгөн юм. Манай эх орныг цаашид цэцэглүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө зохиогдон гарч ирэхэд Сэрчин өвгөн, багийнхаа ардын өмнө өөрийнхөө малыг энэ таван жилийн дотор 150%-иар өсгөнө гэж батлан, бусад малчдыгаа уриалсан билээ. Одоо таван жилийн төлөвлөгөөний хоёр дахь жил шувтаргадаа ойртож байхад түүний мал нь даруй 70 шахам хувиар өссөнийг үзэхэд таван жилд бүх малаа биш 200 хувиар өсгөж болох бололцоотой байна гэж Сэрчин өвгөн бүрэн итгэлтэй ажиллаж байна. Тэгээд ойрын жилүүдэд төвлөрч суурьшсан сумынхаа төвд ойрхон тохилог сайхан өвөлжөө хаваржаатай болон өвөлжиж байгаа нь өвгөнд ирээдүйгээ харсан бас нэг сайхан тал бий юм. Сэрчин өвгөн таван жилийн төлөвлөгөөт ажил эхэлсэн эхний жил хонь үхэр хоёртоо яв цав тохирсон сүрхий саравчийг энэ өвөлжөөн дээрээ барьсан нь одоо мал аж ахуйгаа тохируулан босгосон бусад бүтээлүүдий нь хамт нэлээд нэгэн бага шиг шинэ ааж ахуй энд төвлөрөн боссон юм шиг харагддаг болжээ. Багийн зарим малчид Сэрчингийн малын суурьшил хашаа зэрэг бусад бэлтгэн босгосон зүйлийг хараад цөөн малд арай дэндүү том юм болгочихсон юм биш үү? гэхэд үгүй харин би багадуулж орхисон байна. Яагаад вэ?гэвэл нэгдүгээр таван жилийн төлөвлөгөөний өсөлтийг баримтлан барьсан хашаа саравч маань хоёрдугаар таван жилийн ажил эхлэхэд өөрчлөгдөх нь зайлшгүй...
1.8/5 үнэлсэн
сэтгэгдэл