Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Үүлэн бор



Screenshots
Эрт урьд цагт энхжин тогтсон нэгэн хаант улсад өмгөр жижигхэн байшинтай өвгөн эмгэн хоёр өөдсийн чинээхэн охин Василисатайгаа амьдран суудаг байжээ. Энх амар эрүүл саруул сайхан амьдарч суутал гэв гэнэт гай зовлон гараад иржээ. Эмгэн болсон эхийнх нь бие муудаж үхэл зовлон хаяанд нь ирлээ гэнэ. Хөөрхий эх охин Василисагаа дуудан хажуудаа суулгаад жижигхэн хүүхэлдэй өгөн: - Охин минь сонс. Энэ хүүхэлдэйг хадгалж яв. Хэнд ч битгий үзүүлээрэй. Хэрвээ чамд гай зовлон тохиолдол энэ хүүхэлдэйгээ хооллоод яах вэ? гэж асууж зөвлө. Хүүхэлдэй хоол идчихээд чамд сайн санааны санамж үнэн сэтгэлийн үг хэлнэ. Ингэж хэлээд эх Василиса охиноо нэг үнсээд нас баржээ. Өвгөн харамсан гашуудан нэлээд удсанаа дахин авгай авчээ. Охин Василисадаа сайн эх олоод өглөө гэсэн чинь ууртай догшин зантай, хорон санаат хойт эхтэй болгочихжээ. Хойт эх хоёр охинтой гэнэ. Тэр хоёр охин нь ууртай, хорлонтой, цамаан зантай ажээ. Хойт эх өөрийн хоёр охиноо хайрлан энхрийлж, Василисаг нүдний хог шүдний мах мэт үзэн гадуурхана. Василиса охины амьдрал тун хэцүү болжээ. Хойт эх нь хоёр охинтойгоо нийлэн загнаж зандчин харааж зүхэн, хүнд хүчир ажлаас турж эцэн нар салхинд гандаж гундаасай гэсэндээ хөөрхий охиноор ажлыг хэцүүг хийлгэдэг байв. - Василиса, Васка. Хогоо цэвэрлэ, хоолоо хий. Түлээгээ оруул, үнээгээ саа. Алив хурдал, хурдал. тэрийг хий, энийг тэг гэж өдөржингөө л хашгирцгаана. Харин Василиса хэлсэн бүгдийг нь хийж, даалгасан бүгдийг нь гүйцэтгэнэ. Тэгээд ч өдөр ирэх тусам л улам сайхан улам хөөрхөн болоод байжээ. Үлгэрт хэлшгүй, үзгээр бичишгүй үзэсгэлэнтэй сайхан болжээ. Хүнд хэцүү ажил болгонд нь өнөөх хүүхэлдэй нь тусалдаг байж л дээ. Василиса өглөө эртээ гэгч үнээгээ саачихаад харанхуй пинд ороод дотроосоо түгжиж байгаад хүүхэлдэйдээ сүү уулган: - Алив хүүхэлдэй минь сүү уу, амсах зовлонг минь сонсож үз гээд л хэлдэг байжээ. Хүүхэлдэй сүүг нь уучихаад Василисаг тайтгаруулан тайвшруулж, ажил болгоныг нь хийж өгнө. Василиса модны сүүдэрт суугаад цэцэг түүнэ. энэ хооронд нь талбайн шанг нь цэвэрлэчихсэн, усыг нь зөөчихсөн, зуухыг нь галлачихсан, байцааг нь усалчихсан байдаг байв. Энэ бүхнийг хүүхэлдэй нь л хийчихдэг ажээ. хүүхэлдэй нь наранд гандуулдаггүй сайн өвсийг Василисад зааж өгнө. Василиса урьд урьдынхаасаа улам ч сайхан болно. Нэг удаа эцэг нь удаан хугацаагаар хол юманд явжээ. Хойт эх охидтойгоо байшиндаа хорогдон үлдэв. Цонхны цаана хав харанхуй, усан бороо цутгаж салхи шуугисан, намар оройн цаг байжээ. Эргэн тойронд нь харанхуй хар ой сүглийнэ. Ойд хүний мах иддэг Шулмас эмгэн суудаг ажээ. Хойт эх нэг охиндоо тор нэхэх, нөгөө охиндоо оймс нэхэх, Василисад утас ээрэх ажил оноов. Тэгээд бүх гэрлийг унтраан охид ажиллаж байгаа газар ганцхан гэрэл үлдээгээд өөрөө унтахаар хэвтлээ гэнэ. Хойт эхийн үлдээсэн ганц мод төдөлгүй асаж дууслаа.
2.5/11 үнэлсэн
сэтгэгдэл