Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Чингис хааны нууц түүх



Screenshots
Тахир сэлэм шиг саран дотроос чоно улиж байв. Түүний бардам ихэмсэг дуу тэнгэрээс доошилж, уул гүвээ дамнан үргэлжилсэн их цэргийн цуваан дээгүүр хэсэг цуурайтаад газар шингэн замхрах ажээ. Аян дайны зам зуур чоно тааралдах нь ялалт олохын билэг тэмдэг гэж монголчууд үздэг тул хэдий чимээ гаргахыг цаазалсан ч бүгд баясан хамар дороо уухайлж явлаа. Хавирган сарны хүйтэн цэнхэр туяанд эргэн тойрны уулс тэнгэрийн хаяанд сүүдийж, дөрвөн түмэн агт морьдын туурайн чимээ битүү нүргэн, газар доргиж байх шиг санагдана. Онгон зэрлэг хээрийн ургамал цэцэгс талхлагдан анхилуун хурц үнэр нь морьдын хөлсний үнэртэй холилдон хамар сэтрэм ханхлах ажээ. Морьдын тургилах, их цэргийг цувааны дөрөө харших нь шөнийн цэнгэг сэрүүхэн агаарт тов тод сонсдох агаад энэ олон агтын хөлөөр бужигнасан улаан шороо агаарт дэгдэж нарийн тоос ам хамраар чихэн уушгинд очиж наалдана. Тэмүүжин урьд нь ийм олон морьт цэргийн дунд явж үзсэнгүй тул өөрийн эрхгүй сүрдэн биширч байсан ч түүнийгээ аль болох нуухыг хичээж байлаа. Хэдэн уул гүвээ давж сарны цэнхэр гэрэлд сүр бараалан үргэлжилсэн морьт цэргийн цувааг харахад аварга том үхэр могой мушгиран эвхэрч байх шиг үзэгдэнэ. Бас замд саран дороос чоно улих сонсогдсон нь эрт бага насанд нь зүүдэнд нь үзэгдсэн өнөөх галт чоныг эрхгүй санагдуулсан тул сэтгэл нь тэсэлгүй ихээр догдолжээ. Гэвч Тэмүүжин өөрийн сэтгэлийн гүн дэх хувирал хөдлөлөө хэнд ч анзаарагдахгүйгээр тэвчин барьж сурсан билээ. Ийм занг өдгөө хүртэлх зовлонт амьдрал нь түүнд сургасан юм.
1.0/1 үнэлсэн
сэтгэгдэл