Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Загалмайлсан эцэг



Screenshots
Америго Бонасера төрсөн охиныг нь зэрлэгээр тамлаж, дээр нь бас бузарлахыг оролдсон танхай этгээдүүдийг шүүн тасалж, зохих цээрлэл үзүүлэхийг хүлээгээд Нью-Йорк хотын эрүүгийн шүүхийн гуравдугаар тасагт зогсож байлаа. Ихэмсэг бардам шүүгч хэрэгтний сандал дээр суух хоёр залууг өөрийн биеэр залхаах гэсэн юм шиг хар жанч нөмрөгийнхөө ханцуйг шамлах нь нэн сүртэй харагдана. Түүний дүнсгэр царайд үзэн ядах дээрэнгүй байдал царцсан хэдий ч цаанаа нэг л хуурамч өнгө цухалзаад байгааг Америго Бонасера оюунаараа биш ч дотоод сэтгэлээрээ мэдрээд байв. - Та нар ёстой адгийн шаар шиг авирласан гэж шүүгчийн ширүүн зандрахад: «Яг тийм, яах аргагүй үнэн. Нээрээ л адгуус малнууд» гэж Америго Бонасера дотроо бодно. Гялалзтал тосолсон үсээ сүүлийн үеийн загвараар засуулсан тэр залуус савандаж угаасан гөлчгөр нүүрэндээ гэмшсэн дүр эсгэн уруу царайлж толгой гудайх ажээ...
1.5/2 үнэлсэн
сэтгэгдэл