Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Зуун жилийн ганцаардал



Screenshots
Олон жилийн хойно хурандаа Аурелиано Буэндиа гэгчийн бие Макондогийн оршуулгын газрын хайсны дэргэд буудуулах гэж зогсохдоо, тэр жилийн нэгэн үдэш мөс үзүүлэхээр цыганууд дээр эцгийнхээ дагуулж очсоныг санаж авай. Тэгэхэд Макондо хулс, шавраар барьсан хориод навтгар овоохой бүхий жижигхэн суурин байж, хаяагаар нь галавын үеийн амьтны өндөг шиг асар том мөлгөр цагаан чулуун дундуур тунгалаг уст гол мяралзанхан урсдаг байлаа. Ертөнц шинэхэн учир олон юмс нэр усгүй, тэдгээрийг дурдах болбол хуруугаараа заан ярилцдаг байвай. Жил бүрийн гуравдугаар сард суурины захад ноорхой цыганы нэгэн овог асар майхнааа шаан бууж, шүглийн шийхнэх, бөмбөрийн пижгэнэх дуунаа эрдэмт хүмүүсийн сүүлийн үеийн бүтээлийг макондогийнхонд үзүүлдэг байлаа. Эхлээд цыган нар соронзон гүр авчрав. Мельикадес гэдэг бавгар сахалтай, шувууны савар шиг мойног хуруутай лүглэгэр цыган Мекедоны рилү бүтээгчдийн бүтээсэн, ертөнцийн найм дахь гайхамшиг гэж өөрийн нэрлэсэн зүйлийн идийг олонд чадал заан үзүүлэв. Тэрвээр хоёр төмөр саваа барьж, айл айлаар ороход төмпөн хувин, хайч, хоовон байрнаасаа ховх хонх үсэрч, хадаас шураг хүчтэй татахын аяыг даахгүй цуурч байгаа банзнаас суга суга үсрэх гэж тэмүүлэн байхыг улс хиртхийн үзжээ. Олдохоосоо огт өнгөрсөн гэж байсан юмс яг эрээд ядчихсан тэр газраас нь гарч Мелькиадесийн шидэт савааны араас хуйлран дагана. Тэр цыган испани хэлээр их л хазгай муруй дуудаж, “Эд бараа гэдэг бас амьтай байдаг юм. Гагцхүү тэр юмсыг сэтгэлийг хөдөлгөж чадах хэрэгтэй” хэмээн сүртэй гэгч өгүүлнэ. Суут байгаль эхийн бүтээн чадахыг сэтгэлдээ төсөөлөхөөр үл барам түүнээс ч хол давж, ид шид, илбэ жилбийн гайхамшгаас хэтийдсэн юмыг ч төсөөлөн сэтгэж улмаар ургуулан бодох үзэмжийн чадвартай Хосе Аркадио Буэндиа, хараахан ашиг тусаа өгөөгүй байгаа шинжлэх ухааны тэр нээлтийг газрын хэвлээс алт гаргаж авахад зохицуулж болно хэмээн боджээ.
1.8/12 үнэлсэн
сэтгэгдэл