Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Залуу охины өдрийн тэмдэглэл



Screenshots
Би баасан гаригийн өглөө зургаан цагт сэрэв. Төрсөн өдөр маань байсан болохоор эрт сэрэлгүй яахав. Харин сэрмэгцээ босож болохгүй юм чинь зургаан цаг дөчин таван минут хүртэл орондоо хэвтэх хэрэг гарав. Гэвч төдөлгүй тэсч ядаад Моорхон гэдэг муужгай байгаа галын өрөө рүү гүйн орвол тэр минь эрхлэн угтав. Долоо болгоод аав ээж дээр орж, төрсөн өдрийнхөө бэлгийг хамтдаа үзэж, задлахаар зочдын өрөөнд оров. Тэгэхэд л би тэмдэглэлийн дэвтэр чамайгаа эхлэн харсан шүү дээ. Миний төрсөн өдрийн хамгийн сайхан бэлэг л чи минь байлаа. Чамтай минь хамт сарнай цэцгийн баглаа, халуун орны кактус, цээнэ цэцгийн мөчир тэргүүтэн байв. Тэдгээр нь амьд цэцгийн баглааны эхнийх нь байсан. Дараа нь харин надад хичнээн ч олон баглаа цэцэг ирэв, бүү мэд. Аав ээж хоёр ч надад зөндөө их юм бэлэглэв. Анд найз нар маань ч их л бэлэг өгсөн. Нэг л мэдэхэд "Camera Obsura" гэсэн Холландын нэртэй ном, олуулаа тоглох наадам, төрөл бүрийн амттан, тэвчээр сорих тоглоом, хатгуур зүүн гоёл, Иозеф Кохеншийн "Холланд домог туульс", "Дейсис ууланд аялсан нь" гэдэг номнууд, бас мөнгө төгрөгтэй ч болов. Тэр мөнгөөр нь дараахан нь Рим, грегийн баатарлаг туульс худалдаж авсан. Мөн ч гоё оо! Намайг аваачихаар Лизийг ирмэгч сургуульдаа явав. Тэгээд л багш нар, ангийнхнаа чихрээр дайлаад хичээл эхлэх нь тэр. За болих уу даа. Би тэмдэглэлийн дэвтэр чамтай болсондоо хязгааргүй баяртай байна!...
1.0/2 үнэлсэн
сэтгэгдэл