Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Ойн савдаг өлөгчин



Screenshots
Хүчит салхи дээгүүр хүүгэж, нарийн мөчрийн цасыг сэгсрээд, доор хэвтэх чононуудын нуруунд солонготуулан маналзуулан буулгана. Модны орой найган ганхахад, Егор бүдүүн голд нь шахаж хяраад, огт санамсаргүйгээр ингэж чононд ээрэгдэн амь хоргоож суугаадаа гашуудан түгшинэ. Оосор уяатай бол биеэ модонд хүлчихээд жаахан ч атугай тайван суухсан. Доор сахиж хэвтээ чононууд дээр унаж хүүчүүлснээс хөлдөж үхэх нь дээр. Өчнөөн жил энэ хувхай чононуудыг мөрдөж, амдаж, хуурч гэнэдүүлэн, буудаж, хавхдан агнаж байснаа бодоход тэднийг өөрсдийг нь л ингэж модон шахан гартаа оруулж баймаар атал харин одоо өөрөө ингэж дийлдэн үхлээ хүлээж суух даанч гомдолтой. Ай зайлуул, амьдрал мөн адармаатай яа. Хэзээ доошоо унаад эдний аманд ордог бол..!? Энүүхэн түлээний газарт ирэхдээ чоно өөрийг нь мөрдөж явах юм гэж даанч санасангүй. Нөгөө чонын үүр болсон намагт бол ч яахав. Гэтэл энд ингэж гай дайрах гэж байх уу, ер нь ! Егорт цаг байхгүй ч энэ модонд мацсанаас хойш лавтайяа цаг гаруй сууж буйгаа багцаалав. Үстэй дээл, хөвөнтэй өмд, эсгий гуталтайгаас одоохондоо даарахгүй л байна. Гэвч энэ тэсгим хүйтэн жаварт удаан суувал ямар ч дулаан хувцас жиндээж л таарна. Даарч хөлдөх гэдгийг тэр бодохгүйг хичээн өөрийгөө хуурч суулаа. Чононууд морийг нь хөөгөөд тун удалгүй буцаж ирснээс багцаалахад арай гүйцээгүй орхио болов уу. Морь нь чононд гүйцэгдээгүй бол өдийд тосгондоо хүрч баймаар . Тэгвэл ч тэнд үймээн сандраан болно доо. Егор тэнд тосгоны зөвлөлийн эрчүүдийг хуваарилан хаагуур явж өөрийг нь хайхыг зааварлан, авгайчууд хэрхэн үймэлдэж, шуугилдаж байгааг төсөөлөн бодоод баяартайгаар инээмсэглэв. Тэгтэл эхнэр охин хоёр нь бодогдож, нөгөө баяр нь хийсээд явчихав. Охин минь гуравхан настай амьтан, юугаа мэдэх вэ! Эхнэр л намайг өдийд яаж амьд байх вэ гэж үүлгэртэн уйлж, чарлах байх даа хэмээн сэтгэл зовнив.
2.4/8 үнэлсэн
сэтгэгдэл