Galzuukino.ml


LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.


Мэдээний төрөл
ном [14]
ном
Нэвтрэх хэсэг
Facebook Хуудас

Манай сайтын хуудас нүүсэн тул та LIKE дарж бидэнтэй нэгдээрэй.

Ороолонгууд



Screenshots
Өнөөдөр тосгоны буудлын том танхимыг баяр ёслолын байдлаар чимэглэж тод сайхан гэрэлтүүлжээ. Тэнд баян чинээлэг эрхмүүд хуран цугласан байна. Америкийн саятан, ноён Гарри Карди буудлыг тэр чигээр нь хөлсөлж аваад долоо хоног гаруй болж байгаа юм. Түүнийг ирэх сургаар үлгэр домог мэт яриа энд тэндгүй тархжээ. Тэрээр хэмжээлшгүй баян, түүний хөвөнгийн тариалан нь гэхэд л бүхэл бүтэн хаант улстай тэнцэхээр тэнгүй их юм гэлцэнэ. Гарал үүсэл нь ч тун нууцлаг гэнэ. Тэр мексикийн хаан асан Монтезумын удам бөгөөд Вицли‑Пуцли бурхныг нууцаар шүтдэг ч гэж хэлцэх ажээ. Хүмүүсийн санаанаасаа зохиосон эдгээр ярианд үнэний хувь багахан байсан нь мэдээж хэрэг. Харин ноён Гарри туйлын баян бөгөөд, нас залуу, ан авд их хорхойтой, тэр хүсэлдээ хөтлөгдөн Африкт ч тэр, Энэтхэгт ч тэр очиж байсан гэдэг нь л хөдөлшгүй үнэн ажээ. Тэрээр ажил төрлөө амжуулахын хажуугаар аялан жуулчлах хүслээ ч мөн гүйцэлдүүлэхээр Европт иржээ. Үлгэрийн хан хүү мэт ноён Гарри, Дракула гүнгийнхний эртний цайзыг эзэмшилдээ багтаахаар Карпатын уулсыг зорин ирсэн юм гэж тосгоныхон ярилцана. Энэхүү цайз нь хамгийн багаар бодоход дөчин жил харж хайхрах эзэнгүй хаягдаж хоцорсон бөгөөд бүх эзэмшигчид нь хэдийн бурхан болж, хамгийн сүүлийн нэг нь хорвоогийн явдлыг умартаж хувраг сахил хүртэн хийдийн хашаанд нэгэн насыг баран ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэлцэнэ. Нэг хэсэг хүмүүс ноён Гарри цайзыг худалдаж авсан гэж, бас нөгөө хэсэг нь өв залгамжлан авсан гэж мэтгэцгээх аж. Дракула гүнгийн удмынхны нэг нь Энэтхэг оронд очин тэндхийн бярман нарт шавь орж, хар шидийн аргад суралцсан бөгөөд хожим нь тэр хүний өв залгамжлагчид Америкт очсон гэнэ. Ноён Гарриг албат зарц нар, найз нөхөд, зусар бялдуучдаас бүрдсэн бүхэл бүтэн чуулган дагалдах бөлгөө...
2.3/6 үнэлсэн
сэтгэгдэл